
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Владивосток хотноо уулзах боломж олдож байгаад талархал илэрхийлээд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10, 21 дүгээр тогтоолууд гарч Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг барих шийдвэрийг гаргаж, барилгын ажлыг эхлүүлсэн. Энэхүү төслийн барилгын ажлыг 2025 онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид Хөшигийн хөндий- Аршаант чиглэлийн салбар төмөр замыг барьж байгуулснаар “”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салж, Аршаант өртөөгөөр нийлэх хоёр дахь төмөр замын төсөл хэрэгжих юм. Иймд Хөшигийн хөндий – Аршаант чиглэлийн салбар төмөр зам барих төсөлд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
Мөн Монгол-Орос хоёр улсын хамтарсан төмөр зам болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй зарим асуудлыг танилцууллаа.
17 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/8mULa
https://shorturl.fm/aO4h1
https://shorturl.fm/si3wx
https://shorturl.fm/wOQMI
https://shorturl.fm/idUiw
https://shorturl.fm/mxO5N
https://shorturl.fm/ecOVM
https://shorturl.fm/vZJ2v
https://shorturl.fm/Secri
https://shorturl.fm/FXdVv
https://shorturl.fm/bcjQE
https://shorturl.fm/pa4rV
https://shorturl.fm/CnPx6
https://shorturl.fm/rSlvY
https://shorturl.fm/ZUmqB
https://shorturl.fm/zco8p
https://shorturl.fm/jVWfb